1. 8,9 насны сурагчдын сурах чадварын хөгжилд танин мэдэх үйл ажиллагаа нөлөөлөх нь
Ухагдахуунаар танин мэдэх 8 насанд хийсвэр ухагдахуун хөгжиж, тухайн хүүхэд түүнийгээ ашиглан сэтгэж сурдаг учраас онолын төвшинд танин мэдэх чадвар нэмэгдэж, сурах арга барил нь өөрийн болж байдаг. 8 настай сурагчдын мэдлэгийн багтаамжит чанар дээшилж, сэтгэхүйн үйлдэл хийх, хэрэглэх чадвар хөгжиж асуудлыг эмх цэгц, зохион байгуулалт тай шийдвэрлэх арга барил нь шинэ шатанд төлөвшиж эхэлдэг.
9 насанд 8настай хүүхдэд байсан танин мэдэх чадварууд хадгалагдаж, сургалтын шинэ нөхцөлд өөрчлөгдөн хэрэглэгддэг. Сурах үйл ажиллгааны бүрдэл хэсгүүд төлөвшиж чаддаг. Тухайлбал, сурагчийн оюун ухааны хөгжлийн төвшин ахиж, оюуны арга барил, сэтгэхүйн чанар төлөвшиж, сурагчийн хувийн онцлог шинж, бие хүний сэтгэл зүйн бүрдэл шинэчлэгдэн бий болж, хэл ярианы хөгжил, соёл мэдэгдэм ахисан байдаг нь тэдгээрийн сурах чадварын төлөвшилд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ.
Сэтгэмж буюу ургуулан бодох замаар танин мэдэх 8 насанд хэд хэдэн ухагдахуунаас сэтгэмж үүсгэх, шинэжлэх ухааны тодорхой ойлголтуудыг ургуулан бодож, мэдлэг, чадварыг өөрийн болгох арга барилд суралцах чадвар ахиж, мэдлэг эзэмших үйл ажиллагаа бүрэлдэн тогтож байдаг. Иймээс тэдний уран сэтгэмж, зохион бүтээх чадвар, найруулан ба зохион бичих арга ахиж, юмс үзэгдлийг дүрслэн бодож ойлгох арга барил эзэмшиж байдаг.
9 насанд мэдээллийг эрхтэн тогтолцоогоор, сэтгэж, үйл ажиллгаагаар болон онолын /ухагдахууны/ төвшинд хүлээн авч боловсруулах чадвар дээшилдэг. Мэдээллийг мэдлэг болгож оюун ухаандаа хадгалж тогтоохдоо ой, сэтгэхүйн үйлдлүүдийг илүү оновчтой сонгож хэрэглэх чадвар төлөвшиж байдаг. Түүнчлэн мэдээллийг боловсруулах, дахин боловсруулах замаар олж авсан мэдлэгээ шинэчилж, сурах чадвар нь сэдэлжиж, төлөвшиж байдаг.
Оюун дүгнэлт хийх замаар танин мэдэх 8насанд тодорхой ухагдахуунуудыг нэгтгэж, оюун дүгнэлт хийх чадвартай болдог. Ургуулан бодох, төсөөлөх, дүрслэх, зураглан төлөвлөх замаар суралцах арга барилаа ахиулж байдаг. Гэвч хийсвэр ухагдахуунуудыг ашиглан, асуудлыг шийдвэрлэхэд оролцдог сэтгэмж оюун дүгнэлт учир дутагдалтай байдаг онцлог бий. 8 настай хүүхэд жишээ баримтад тулгуурлан оюун дүгнэлт хийхэд илүү байдаг тул хичээлд сургалтын техник хэрэгсэл өргөн ашигладаг.
9 насанд 8 настай хүүхдэд байдаг дээр дурдсан оюун дүгнэлт хийх чадварууд улам чанаржиж хөгждөг. Тэдний сурах үйл ажиллагаанд хэрэглэгддэг бичих, унших, ярих, тайлбарлах, зурах, хөгжимдөх, дуулах, бүжиглэх, дүрслэх, төлөвлөх, бодох, мөрөөдөх, зохион бүтээх зэрэг үйлүүд нь оюуны арга барил болж шинэчлэгдэн төлөвших боломж нэмэгдэж байдаг. Энэ нь сурах чадварт мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг.
2 III-IV ангийн 8-9 настай сурагч- бие хүмүүний төлөвшлийн онцлог
Бие бялдрын хөгжил 8 настай хүүхэд одон бөмбөг, сагс, гар бөмбөг, илүү сонирхон тоглож байдаг тул, тэдний хөдөлгөөний эвсэл, хурд, уян хатан чанар, хүч, тэнцвэр хөгжих аятайхан нөхцөл болж өгдөг. 8насны үед их тархины гадар, мэдрэлийн эсийн хөгжил эрчимжиж, бие бялдар, сэтгэц- оюун ухааны хөгжил нягт уялдаж ирдэг учир тэдний анхаарал, дүрслэн бодох, сэтгэх чадвар, хүртэхүй, ой тогтоолт, төсөөлөл, сэтгэл хөдлөл, мэдрэмжинд ахиц дэвшил бий болж байдаг.
Оюун ухаан Найман насны үед үйл ажиллагаа оюун ухаанаар сэдэлжиж, улам бүр зорилго чиглэлтэй болж байдаг. Энэ насны хүүхдийн ой ухаан улам бүр шинэ соргог мэдээлэл шаардан сонирхол нь олон талтай болж өргөжнө. Зурагт, радио амьдралд нь нэлээд голлох байр эзэлдэг. Найман настнууд мөн л хөдөлгөөнтэй, юм бүхнийг сонирхон хийхийг оролдоно. Тэдний сонирхол хөгжих тутам шинжлэх ухаан, техникийн анхны ойлголтууд бий болж, шинэ шинэ зүйлийг олж мэдэхийг эрэлхийлж байдаг.
Харилцааны төлөвшил нь найман настнууд бусдын анхаарлыг өөртөө татах, гайхуулахын тулд бага зэрэг дэгсдүүлэх, нэмж хачирлах дуртай. Дадаж заншаагүй шинэ үйл, ажил хөдөлмөр хийхдээ өөртөө итгэлгүй болж сандарч түгшинэ. Гэвч үүнийгээ ил гаргах дургүй, хүлээх ч дургүй, харин ч “энэ юу хан байх вэ, одоохон хийчихнэ, энэн шиг амархан юм байхгүй” гэж бардамнана. Ийм хүсэл эрмэлзэл нь сэтгэлийн түгшүүрээ нууж тохиолдсон бэрхшээлийг даван туулахад нь тусалдаг байна. Тэд ахмад хүмүүсийн сургамж үгсийг ер бусын тайман сонсож хүлээж авах чадвартай.
Нийгэмшиж- иргэншихүй. Найман настай хүүхдэд харилцаа, хандлага шинэчлэгдэж, оюун ухаан улам бүр төгөлдөржин хөгжиж, бие бялдарын өсөлт, бойжилт эрчимжих явцад тэдэнд нэг талаас нийгмийн харилцаа бүрэлдэн тогтож, нөгөө талаас хамт олны өмнө үүрэг хариуцлага хүлээж, хувь хүний эзлэх байр суурь тодорхой болж, суралцахуйн зориулалт, ач холбогдлыг ухааран ойлгох чадвар нэмэгдэж, сурагч- бие хүмүүн иргэншиж, жинхэнэ хүн болж төлөвших үндэс суурь нь энэ л насанд баттай тавигддаг ажээ.
3. Хүүхдийн оюун ухааны хөгжил
Сургалт ба оюун ухааны хөгжлийн харьцаа Л.С.Выготскийн онол Л.С.Выготскийн дэвшүүлэн тавьсан сургалт ба оюун ухааны хөгжлийн харьцааны тухай үзэл баримтлалыг өнөөдөр дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрдөг. Энэ үзэл баримтлал нь сургалтыг эрчимжүүлэх үзэл баримтлалтай холбоотой юм. Хөгжлийн өмнө явж, түүний эрчимжүүлэн дагуулж яваа сургалт нь сайн юм гэсэн гол үзлийг Л. С.Выготский дэвшүүлэн тавьжээ. Гэхдээ сургалт хөгжлөөс ямар зайнд түрүүлэн явж түүнийг эрчимжүүлэх вэ? гэдэг нь чухал асуудал. Үүнийг Л .С.Выготский доорхи байдлаар тайлбарлажээ.
Хүүхдийн оюун ухааны хөгжлийн хоёр төвшин
1. Хүүхдийн хөгжлийн одоогийн төвшин
• Хэний ч туслалцаагүйгээр хүүхэд бие даан хийж чадаж байгаа зүйлүүдээр тодорхойлогдоно.
• Энэ бол өчигдрийн хөгжлийн үр дүн, өнөөдрийн хүрсэн амжилт юм.
• Сургалт нь хүүхдийн аль хэдийн хийж чаддаг болсон зүйл дээр тулгуурлан оюуны хөгжлийн араас идэвхигүй дагаж явах ёсгүй.
2. Хүүхдийн хөгжлийн ойрын бүс
• Хүүхэд хараахан бие даан хийж чадахгүй боловч насанд хүрэгчдийн ялигүй туслалцаатай хийж чадах зүйлүүдээр тодорхойлогдоно.
• Санаа авахуулах, заавар өгөх, дэмжих урамшуулах гэх мэт
• Энэ төвшин нь хүүхдийн оюуны хөгжлийн маргааныг тодорхойлж байдаг.
• Сургалт нь оюун ухаааны хөгжлөөс ялигүй урьтан түүнийг араасаа эрчимжүүлэн явах ёстой.
4. Бодлого бодуулж сургах арга зүй, сургах үе шат
Сүүлийн үед аливаа бодлогыг “асуудал” гэж нэрлэх болсон бөгөөд дотор нь:
• Тооцоолох агуулгатай асуудал
• Хөдөлгөөний агуулгатай асуудал
• Хольцын агуулгатай асуудал
• Ажлын агуулгатай асуудал гэж ангилна.
Бодлого нь сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, оюун ухааныг цэгцлэх, сурч мэдсэн зүйлээ бататгах, шинэ мэдлэг олж авах, элдэв зүй тогтол илрүүлэх хөдөлмөр, эр зоригийн хүмүүжил олгоход асар их нөлөө үзүүлдэг сургалтын процессын салшгүй хэсэг мөн. Бодлого нь нөхцөл асуулт гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Бодлогын нөхцөл нь тухайлсан тоонууд, тухайлсан ба эрж олох тоонуудын хоорондын холбоог заана. Бодлого бодно гэдэг нь чухамхүү энэ холбооны мөн чанарыг илэрхийлсэн арифметик үйлдлүүдийг сонгон авна гэсэн үг. Бодлогын нөхцөлөөр өгөгдсөн тоо ба эрж олох тооны хоорондох холбооны үндсэн дээр сонгон авсан арифметик үйлдлийг гүйцэтгэж бодлогын асуултанд хариу өгөхийг бодлого бодох гэнэ. Арифметикийн ганц үйлдлээр бодогдох бодлогыг энгийн, хоорондоо холбоотой хэд хэдэн үйлдлээр бодогдох бодлогыг нийлмэл бодлого гэнэ. Хүүхдийг бодлого бодуулж сургах гэдэг нь өгөгдсөн ба эрж олох зүйлийн хооронд холбоо тогтоож, түүнд харгалзах арифметик үйлдлийг сонгон олж гүйцэтгэхэд сургахыг хэлнэ.

Comments
Post a Comment